221 дугаар зүйл
Хорих анги дахь сургалтын хэлбэр
221.1. Хорих анги өөрийн эрхэлж байгаа үйлдвэрлэлийн чиглэлээр хоригдолд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж болно.
221.2. Хөдөлмөрийн дадлага олгох сургалтад хоригдлыг сайн дурын үндсэн дээр хамруулна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.