216 дугаар зүйл
Хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглох
216.1. Дараахь нөхцөлд хоригдлыг хөдөлмөрт гаргахыг хориглоно:
216.1.1. харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;
216.1.2. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй, эсхүл энэ талаар зааварчилга өгөгдөөгүй;
216.1.3. эмч болон сэтгэл зүйч хоригдлын биеийн эрүүл мэндийн байдал дордсон, сэтгэл санаа тогтворгүй байгаа тухай тодорхойлолт гаргасан.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.