204 дугаар зүйл
Хоригдолд хорих ангиас гадуур эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
Хувилбар
204.1. Хүнд өвчтэй хоригдолд харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага дараахь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ:
204.1.1. хорих ангийн дуудлагаар яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх;
204.1.2. хорих ангитай байгуулсан гэрээний дагуу төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;
204.1.3. хоригдлын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагааны зааврын дагуу шийдвэрлэх.
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
204.2. Хүнд өвчтэй хоригдлыг хорих ангиас гадуур эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2023.07.07Өөрчлөлт
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.