200 дугаар зүйл
Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдлүүлэх
200.1. Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдэлж байгаа хоригдлыг ганцаарчилсан тасалгаанд хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хорих ангийн дарга прокурортой зөвшилцөн хоригдлыг хоёроор нь хорьж болно.
200.2. Хоригдлыг тусгай тоноглогдсон газарт, зохих хяналт хамгаалалтад өдөрт 1 цагаас доошгүй хугацаагаар гадаалуулна.
200.3. Хоригдлыг зөвхөн хорих ангийн байранд хөдөлмөрлүүлж болно.
200.4. Хоригдол 180 хоногт хоёр удаа түр уулзалт хийж, 30 хоногт нэг удаа захидал явуулж, 90 хоногт нэг удаа илгээмж авч болно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.