197 дугаар зүйл
Хорих анги шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл, байршлыг тогтоох
197.1. Хорих анги шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
197.2. Хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.