193 дугаар зүйл
Албадлагын арга хэмжээг дуусгавар болгох
Хувилбар
193.1. Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр албадлагын арга хэмжээг дуусгавар болсонд тооцож, хяналтын хувийн хэргийг хаана:
193.1.1. албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон;
193.1.2. албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссан;
193.1.3. өршөөл, уучлал үзүүлсэн;
193.1.4. албадлагын арга хэмжээ авагдсан этгээд нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн;
193.1.5. албадлагын арга хэмжээ авагдсан этгээд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн;
193.1.6. албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож, ял шийтгэсэн.
193.1.7. шүүхийн шийдвэрт заасан албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлсэн.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
193.2. Шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор прокурор, цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.01.10Нэмэлт
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.