183 дугаар зүйл
Эрх хасах ял эдлэх хугацааг тоолох
183.1. Торгох ял дээр нэмж оногдуулсан эрх хасах ялыг эдлүүлэх ажиллагааны явцад шүүхээс торгох ялыг хорих ялаар сольсон тохиолдолд ялтныг хорих ял эдлэх хугацаанд эрхийг хасах ял эдэлсэн хугацааг тоолохыг зогсоон, хорих ял эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, хяналт тавина.
183.2. Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.