157 дугаар зүйл
Хорихоос өөр төрлийн ялаас чөлөөлөх
157.1. Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон бол ажлын 3 өдрийн дотор ялтныг ялаас чөлөөлүүлэх, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорт, прокурор үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор дүгнэлт үйлдэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
157.2. Энэ хуулийн 157.1-д заасан өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.