151 дугаар зүйл
Эрх хасах шийтгэлийг гүйцэтгэх
151.1. Эрх хасах шийтгэлийг энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
151.2. Эрх хасах шийтгэл оногдуулсан хугацаа дуусгавар болоход шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг дахин шалгахаар хууль тогтоомжид тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх олгосон баримт бичиг, зөвшөөрлийг шийтгэл хүлээсэн этгээдэд буцаан олгоно.
151.3. Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
151.4. Эрх хасах шийтгэлийг биелүүлэх журмыг зөрчсөн, эсхүл хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан хугацааг шийтгэл биелүүлсэн хугацаанд оруулан тооцохгүй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.