143 дугаар зүйл
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх
143.1. Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
143.2. Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэлийг дангаар нь оногдуулахаар заасан зөрчилд шийтгүүлсэн этгээд энэ хуулийн 143.1-д заасан хугацаанд торгуулийг төлж барагдуулаагүй бол энэ хуулийн 139.3, 139.4-т заасны дагуу гүйцэтгэх хуудас олгуулж, албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.
143.3. Өсвөр насны хүнд оногдуулсан торгох шийтгэлийг Иргэний хуулийн 503.5, 503.6-д заасны дагуу түүний эцэг, эх, харгалзан дэмжигч төлж, барагдуулах үүрэгтэй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.