142 дугаар зүйл
Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, түдгэлзүүлэх
142.1. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 27.1.1, 27.1.2, 27.1.4, 27.2.1, 27.2.3, 27.2.5, 27.2.6-д заасан үндэслэлээр түдгэлзүүлж, энэ хуулийн 29.1.1, 29.1.3, 29.1.5, 29.1.7, 29.1.8-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
142.2. Гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгосон бол энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ажиллагааг цуцална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.