129 дугаар зүйл
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх
129.1. Энэ хуулийн 20.3-т заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
129.2. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.
129.3. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг энэ хуулийн 22, 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.