126 дугаар зүйл
Гүйцэтгэх хуудсыг шууд олгох
126.1. Шүүх дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно:
126.1.1. урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай;
126.1.2. ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн, шилжүүлсний нөхөн олговор олгуулах тухай;
126.1.3. захиргааны актыг түдгэлзүүлэх тухай;
126.1.4. шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч хүн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учрахаар бол түүний хүсэлтээр;
126.1.5. хуульд заасан бусад.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.