12 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн хэлбэр
12.1. Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
12.2. Тогтоол нь доор дурдсан шаардлагыг хангасан байна:
12.2.1. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр, байршил;
12.2.2. тогтоолын гарчиг, он, сар, өдөр;
12.2.3. тогтоол гаргасан алба хаагчийн нэр, албан тушаал, цол;
12.2.4. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн дугаар;
12.2.5. тогтоол гаргах хууль зүйн үндэслэл;
12.2.6. тогтоол гаргах асуудлын агуулга;
12.2.7. тогтоолыг гүйцэтгэх хугацаа;
12.2.8. тогтоолд гомдол гаргах журам, хугацаа.
12.3. Тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.