119 дугаар зүйл
Гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлах
119.1. Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ.
119.2. Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдсоны улмаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардлыг улсын төсвөөс гаргана.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.