114 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө хадгалах
114.1. Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд нийтэд зарласнаас хойш дараахь хугацаанд хадгална:
114.1.1. иргэнд олгох бол 3 жил;
114.1.2. хуулийн этгээдэд шилжүүлэх бол 1 жил.
114.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
114.3. Энэ хуулийн 114.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгийг улсын төсөвт шилжүүлнэ.
114.4. Төлбөр авагчийн хаяг, дансны дугаар тодорхой болсон, эсхүл төлбөр авагч хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 114.3-т зааснаар улсын төсөвт шилжүүлсэн мөнгийг хугацаа харгалзахгүйгээр буцаан олгоно.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.