110 дугаар зүйл
Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг олгох
110.1. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг дараахь журмаар олгоно:
110.1.1. төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийсэн хүн, хуулийн этгээд түүнийг төлбөр авагчид бэлнээр олгох, эсхүл харилцах болон хадгаламжийн дансанд шилжүүлэх;
110.1.2. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжиж орсон тэтгэлгийн мөнгийг банкаар дамжуулан төлбөр авагчид бэлнээр олгох, эсхүл түүний хадгаламжийн дансанд, эсхүл өөрийнх нь заасан дансанд шилжүүлэх.
110.2. Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, эсхүл шилжүүлнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.