109 дугаар зүйл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох
109.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө шилжиж орсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг даруй гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй, эсхүл буруу хаягаар шилжиж орсон бол тодруулах ажиллагаа хийнэ.
109.2. Дансанд мөнгө шилжүүлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй ба хаягийг буруу бичсэнээс гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.