108 дугаар зүйл
Гаргуулсан төлбөрийг олгох
108.1. Шийдвэр гүйцэтгэгч гаргуулсан төлбөрийг төлбөр авагчийн банкан дахь дансанд бэлэн бусаар шилжүүлэх, эсхүл төлбөр авагчид бэлнээр хүлээлгэн өгөх ба дансны дугаар тодорхойгүй тохиолдолд мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ.
108.2. Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.