104 дугаар зүйл
Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх
104.1. Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
104.2. Шийдвэрт нэр заасан тодорхой хөрөнгө бусдын ашиглалт, эзэмшилд байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.