24 дугаар зүйл
Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих арга хэлбэр
24.1. Прокурор дараахь арга, хэлбэрээр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина:
24.1.1. хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
24.1.2. хуулийн хэрэгжилттэй танилцах, шалгах, судалгаа хийх;
24.1.3. хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдийн хувийн хэрэг, материалтай танилцах, хянах;
24.1.4. байгууллага, албан тушаалтнаас мэдээ, судалгаа, баримт гаргуулан авах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах;
24.1.5. шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэргэжлийн туслалцаа авч, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.