22 дугаар зүйл
Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
22.1. Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд дараахь хяналт тавина:
22.1.1. хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх;
22.1.2. ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн эсэх;
22.1.3. ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх;
22.1.4. баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.