21 дугаар зүйл
Шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх
21.1. Прокурор шүүх хуралдаанд дараахь бүрэн эрхтэй оролцоно:
21.1.1. шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд санал, дүгнэлт гаргах;
21.1.2. шинжлэн судлах нотлох баримтыг танилцуулах, шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргах;
21.1.3. хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
21.1.4. шүүгдэгч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээчээс асуулт асуух;
21.1.5. нотлох баримт шинжлэн судлах;
21.1.6. шүүхэд нотлох баримт гаргаж өгөх;
21.1.7. яллах, яллахаас татгалзах;
21.1.8. шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах санал гаргах;
21.1.9. оролцогчийн давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргах;
21.1.10. шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичих, буцаан авах;
21.1.11. шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт, хүсэлтийг шүүхэд гаргах;
21.1.12. шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах;
21.1.13. хуульд заасан бусад.
21.2. Шүүх хуралдаанд хэд хэдэн прокурор оролцож болох бөгөөд энэ тохиолдолд ахалж оролцох прокурорыг дээд шатны прокурор томилно.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.