16 дугаар зүйл
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих прокурорын хяналтын арга хэлбэр
16.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:
16.1.1. хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
16.1.2. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг, материалтай танилцах, хянах;
16.1.3. хуулийн хэрэгжилтэд шалгалт, судалгаа хийх;
16.1.4. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд биечлэн оролцох.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.