14 дугаар зүйл
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт
14.1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дараахь хяналт тавина:
14.1.1. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;
14.1.2. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
14.1.3. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;
14.1.4. хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх;
14.1.5. прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, шаардлага байгаа эсэх;
14.1.6. таслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан ирүүлэх, баривчлах, албадан ирүүлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх;
14.1.7. гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.