13 дугаар зүйл
Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр
13.1. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:
13.1.1. хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
13.1.2. зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтны судалгааг гаргуулан авч, хяналтад хамруулах;
13.1.3. зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах;
13.1.4. зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.