11 дугаар зүйл
Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт
11.1. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд дараахь хяналт тавина:
11.1.1. зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;
11.1.2. зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
11.1.3. зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;
11.1.4. зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх;
11.1.5. эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
11.1.6. эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.06.09Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.