6 дугаар зүйл
Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох
6.1. Доор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:
6.1.1. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.2. хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.3. хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.4. жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2015.08.11Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.