6 дугаар зүйл
Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
6.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
6.1.1. "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг;
6.1.2. "үйлчлүүлэгч" гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.