4 дугаар зүйл
Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1. хууль дээдлэх, шударга ёсыг сахих;
4.1.2. өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;
4.1.3. хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх;
4.1.4. өмгөөллийн нууц хадгалах;
4.1.5. үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах;
4.1.6. хүнлэг, энэрэнгүй байх.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.