37 дугаар зүйл
Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт гомдол гаргах
37.1. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.
37.2. Энэ хуулийн 37.1-д заасан гомдлын дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.