27 дугаар зүйл
Өмгөөллийн үйл ажиллагааны талаарх зар сурталчилгаа
27.1. Өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд өмгөөллийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа явуулах эрхтэй.
27.2. Энэ хуулийн 27.1-д заасан зар сурталчилгаа нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн талаарх ерөнхий мэдээлэл, ажлын туршлага, боловсролын байдал болон үзүүлэх хууль зүйн мэргэжлийн туслалцааны талаарх мэдээллийг агуулсан байх бөгөөд дараах агуулгатай байхыг хориглоно:
27.2.1. өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар тодорхой амлалт өгсөн;
27.2.2. тухайн өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг авахыг тулган шаардсан;
27.2.3. бусад өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан;
27.2.4. өөрийн болон бусад өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаар үнэлгээ, дүгнэлт өгсөн;
27.2.5. өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуурамч, эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл агуулсан;
27.2.6. энэ хууль болон Ёс зүйн дүрэмд нийцээгүй бусад.
27.3. Өмгөөллийн үйл ажиллагааны талаарх зар сурталчилгаанд тавих нэмэлт шаардлагыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.