22 дугаар зүйл
Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ
Хувилбар
22.1. Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.2. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана:
22.2.1. өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг;
22.2.2. өмгөөллийн үйл ажиллагааны агуулга;
22.2.3. төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;
22.2.4. хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл;
22.2.5. өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага;
22.2.6. гэрээг цуцлах нөхцөл.
22.3. Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад нөхцөлийг талууд харилцан тохиролцож болно.
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.01.12Нэмэлт
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.