20 дугаар зүйл
Өмгөөлөгчийн хүсэлт
Хувилбар
20.1. Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн, төрийн бус байгууллагаас гаргуулан авах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй.
20.2. Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан төрийн, төрийн бус байгууллага 14 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгнө. Хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээллийг цуглуулахад нэмэлт хугацаа шаардлагатай бол нэг удаа 14 хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.3. Өмгөөлөгчийн хүсэлтэд заасан баримт сэлт, мэдээлэл нь хууль тогтоомжийн дагуу төрийн болон албаны нууц, эсхүл байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаар бол нууц задруулахгүй байх баталгааг гаргаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу танилцаж болно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.4. Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгчийн хүсэлтийг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
20.5. Энэ хуулийн 20.1-д заасан лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг холбогдох байгууллага гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлж болно.
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2024.01.12Нэмэлт
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2021.12.17Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.