18 дугаар зүйл
Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр
18.1. Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, эсхүл хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.
18.2. Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр эрхэлж байгаагаас үл хамааран ажлын байр, банканд харилцах данстай байна.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.