11 дугаар зүйл
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох
11.1. Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно:
11.1.1. өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;
11.1.2. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжийг нэг жил, түүнээс дээш хугацаагаар төлөөгүй;
11.1.3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй, эсхүл дуусгавар болсон;
11.1.4. хуулиар хориглосон ажил, албан тушаал хавсран эрхэлсэн;
11.1.5. энэ хуулийн 31.3.3-т заасан хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан;
11.1.6. энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн;
11.1.7. өмгөөлөгч санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
11.1.8. энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан даатгалд даатгуулах үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй;
11.1.9. энэ хуулийн 10.1-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлснээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн;
11.1.10. энэ хуулийн 19.6-д заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн.
11.2. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, энэ хуулийн 11.1.5-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид "Мэргэжлийн хариуцлагын хороо" гэх/ гаргана.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2019.10.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.