5 дугаар зүйл
Хууль зүйн туслалцааны төрөл
5.1. Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна:
5.1.1. хууль зүйн зөвлөгөө өгөх;
5.1.2. өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.3. эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх.
5.2. Хууль зүйн зөвлөгөө нь дараах хэлбэртэй байна:
5.2.1. хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
5.2.2. хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах.
Тайлбар: Энэ хуульд заасан "хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичиг" гэж өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл, тайлбарыг ойлгоно.
5.3. Энэ хуулийн 5.1.3-т заасан хууль зүйн туслалцааг хуульд харшлахгүй арга, хэлбэрээр явуулах бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.