4 дугаар зүйл
Хууль зүйн туслалцааны зарчим
4.1. Хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх /цаашид "хууль зүйн туслалцаа" гэх/ үйл ажиллагаанд хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагааны зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1. мэргэшсэн, тогтвортой байх;
4.1.2. чанартай, хүртээмжтэй байх;
4.1.3. ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
4.1.4. улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.