26 дугаар зүйл
Хууль зүйн туслалцааны мэдээллийн сан
26.1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцааны мэдээллийн сантай байна.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, мэдээлэл солилцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.3. Мэдээллийн санд холбогдох байгууллага болон өмгөөлөгчийн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн тухай мэдээллийг оруулах үүрэгтэй.
26.4. Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх нутаг дэвсгэр, ажлын байрны хаяг, утас, цахим шуудангийн хаягийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.