18 дугаар зүйл
Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
18.1. Улсын өмгөөлөгчид дараах үйл ажиллагааг хориглоно:
18.1.1. энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур өмгөөллийн үйл ажиллагаа явуулах;
18.1.2. хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээний болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульт ажилд хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэх;
18.1.3. мэдээлэл, лавлагааг энэ хуулийн 7.5-д зааснаас бусад зорилгоор ашиглах;
18.1.4. үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авах;
18.1.5. хуульд заасан бусад.
18.2. Улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.