17 дугаар зүйл
Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг
17.1. Улсын өмгөөлөгч дараах чиг үүрэгтэй:
17.1.1. үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх;
17.1.2. хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, холбогдох бүртгэлийг хөтлөх;
17.1.3. холбогдох журмын дагуу хэргийн хувийн хэргийг бүрдүүлж, өмгөөллийн үйлчилгээний тайланг баталсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд тайлагнах;
17.1.4. хуульд заасан бусад.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.