15 дугаар зүйл
Засгийн газрын бүрэн эрх
15.1. Засгийн газар хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1. хууль зүйн туслалцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.2. улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;
15.1.3. хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
15.1.4. энэ хуулийн 19.1.3-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг батлах.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.