1 дугаар зүйл
Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүрээ, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
Албан ёсны эхтэй тулгасан 2026.11.17: ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · legalinfo.mn
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2022.07.01Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.