9 дугаар зүйл
Тодорхой үйлдлийг хязгаарлах
Хувилбар
9.1. Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.2. Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, түүнд хяналт тавина.
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.04.24Нэмэлт
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2013.07.05Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.