7 дугаар зүйл
Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ
7.1. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна:
7.1.1. урьдчилан сануулах;
7.1.2. тодорхой үйлдлийг хязгаарлах;
7.1.3. биечилсэн хамгаалалт;
7.1.4. мэдээллийн нууцлалыг хангах;
7.1.5. нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;
7.1.6. аюулгүй газарт түр байрлуулах;
7.1.7. нүүлгэн шилжүүлэх;
7.1.8. баримт бичгийг солих;
7.1.9. гадаад төрхийг өөрчлөх.
7.2. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хамтатган хэрэглэж болох бөгөөд хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
7.3. Энэ хуулийн 7.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сонгож хэрэглэнэ.
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2013.07.05Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.