4 дугаар зүйл
Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
Хувилбар
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "гэрч, хохирогч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан гэрчийг;
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.2. "хамгаалалтын арга хэмжээ" гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд болон сэтгэл зүйг хамгаалах арга хэмжээг;
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.3. "эрх бүхий албан тушаалтан" гэж хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/.
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.4. “хүний эрх хамгаалагч” гэж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг.
/Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
Нэмэлт, өөрчлөлт
6Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2021.12.24Нэмэлт
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2021.04.02Нэмэлт
/Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
2020.04.24Өөрчлөлт
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2017.05.18Өөрчлөлт
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2016.07.21Өөрчлөлт
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2013.07.05Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.