24 дугаар зүйл
Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах
Хувилбар
24.1. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч энэ хуулийн 21.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо дээд шатны прокурор болон харьяалах шүүхэд гаргана.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
24.2. Шүүх болон прокурор гомдлыг ажлын таван өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
Нэмэлт, өөрчлөлт
3Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.04.24Өөрчлөлт
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
2020.04.24Нэмэлт
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2013.07.05Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.