16 дугаар зүйл
Гадаад төрхийг өөрчлөх
Төлөвийн тэмдэглэгээтэй хэсэг:
Хувилбар
16.1. Гэрч, хохирогчийнаюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.
16.2. Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх /үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт/ хамгаалалтын арга хэмжээ авч болно.
16.3. Энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй гэрч, хохирогчид хэрэглэхгүй.
16.4. Энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бол тухайн гэрч, хохирогчийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авна.
Хүчингүй болсон16.4 дэх хэсэгОгноо: 2020.04.24
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Нэмэлт, өөрчлөлт
2Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2020.04.24Хүчингүй болсон
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2013.07.05Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.