7.1 дугаар зүйл
Яллагдагч
1. Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна.
Шүүхийн практик
Эрх мэдлийн зэрэглэлээр давхарлаж эрэмбэлэв. Улсын дээд шүүхийн шийдвэр эхэнд; доод шатны шийдвэр жишээ, статистик ач холбогдолтой.
1 · Шүүхийн шийдвэрУлсын дээд шүүх
Энэ зүйлд хамаарах Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар одоогоор алга.
2 · Сонгомол шийдвэрshuukh.mn — чиглүүлэх ач холбогдолтой
Сонгомол шийдвэр одоогоор холбоогүй.
Энэ зүйлийн нийт практик, ял оногдуулалтын статистик одоогоор холбогдоогүй. shuukh.mn дээрх шийдвэрийн сангаас зүйлийн дугаараар хайж болно.
Нэр томьёо
2Холбогдох хуульчилсан нэр томьёо
"ЯЛЛАГДАГЧ"
“ЯЛЛАГДАГЧ” гэж Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1/
/2017.05.18/
"ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА"
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.36/
/2017.05.18/
Нэмэлт, өөрчлөлт
1Нэмэлт, өөрчлөлтийн түүх
2017.05.18Батлагдсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.