Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага
Шүүхийн практик
Нэр томьёо
12“МӨРДӨН БАЙЦААЛТ” гэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1.1/
“ХЭРЭГ БҮРТГЭЛТ” гэж мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг, /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1/
“МОНГОЛ УЛСЫН ХИЛ” Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. /2016.12.28-ны Монгол Улсын хилийн тухай хуулийн 4.1/
“ТАГНУУЛ ХИЙХ” гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 19.10/
“ТӨРИЙН НУУЦ” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг; /2016.12.01-ны Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1/
“ТЕРРОРИЗМ” гэж хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй харгис хүчирхийлэл, хүчирхийлэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг; /2004.04.23-ны Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3.1.1/
“ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ” гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ; /2009.07.09-ны Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 3.1.2/
“УРВУУЛАН АШИГЛАХ” /Эрүүгийн хуульд заасан/ гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТАН” /Эрүүгийн хуульд заасан/ гэж олон улсын, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын ажилтан, тухайн байгууллагыг төлөөлөх, тухайн байгууллагын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий, тухайн байгууллагаас томилогдсон хүнийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.3/
“НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН” гэж /Эрүүгийн хуульд заасан/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. /2015.12.03-ны Эрүүгийн хуулийн 22.1/
“ХУУЛИЙН ЭТГЭЭД” гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг. /2002.01.10-ны Иргэний хуулийн 25.1/
“ПРОКУРОР” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг; /2017.05.18-ны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4.1.1.18/
Нэмэлт, өөрчлөлт
9Энэ заалтад 2024.01.17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ заалтад 2022.12.16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ заалтад 2022.12.16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ заалтад 2021.12.17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ заалтад 2020.05.01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Энэ заалтад 2020.01.10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан
Энэ заалтад 2019.12.20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан
Энэ заалтад 2019.10.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан
Хууль батлагдсан үеийн анхны найруулга.